Батширээт Суманд “Алтаргана-2016” бага наадам боллоо

Буриад түмний “Алтаргана” наадам өдгөөгөөс 22 жилийн өмнө Дадал суманд зохион байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд түүнээс хойш уг наадмыг 2 жилд нэг удаан зохион байгуулж байхаар тогтжээ.

IMG_0539

Энэ удаагийн “Алтаргана 2016” бага наадам энэ сарын 20,21-ны өдрүүдэд Батширээт суманд амжилттай болж өнгөрлөө.

Наадмын нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан тэргүүтэй Биндэр, Дадал, Батширээт, Цэнхэрмандал сумын 100 гаруй ардын авьяастан оролцсон юм.

IMG_0569

Наадам буриад ардын дуу, “Буриадын хүний нэг өдөр” жүжигчилсэн тоглолт, буриад түмний гар урлал бүхий үзэсгэлэн худалдаа, орчин үеийн дуулаач, дуу зохиогч, хувцас загвар, үлгэрч, ерөөлч, эссэ, яруу найраг, “Дагина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн гэсэн 11 төрлөөр явагдаж, шилдэгүүдээ тодрууллаа.

IMG_0632

“Алтаргана-2016” бага наадмаас шалгарсан авьяастнууд ирэх 7 сард ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгуулагдах Буриад түмний “Алтаргана-2016” их наадамд оролцох эрхээ гардан авсан юм.

IMG_0857

http://khentii.mn/index.html